- Өмнөд Солонгос, албан ёсоор Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ; сол.대한민국 Тэхань миньгүг) — Дорно Ази болон Солонгосын хойгийн өмнөд хагаст оршдог бүрэн эрхт улс юм. Хойд талаараа Умар Солонгостой газраар хиллэдэг ба баруун зүгт Шар тэнгисийн цаадах Хятад, зүүн зүгт Япон тэнгисийн цаадах Япон улсуудтай ойр байрладаг.
- Эх газрын болон халуун орны чийглэг уур амьсгалтай, дийлэнхдээ уулархаг тогтоцтой 100,210 ам дөрвөлжин километр газар нутаг, 51 сая хүнтэй. Чэжү зэрэг аралтай. Нийслэл бөгөөд хамгийн том хот нь Сөүл.
-
Солонгос орон (умард, өмнөд хамтдаа) эртний иргэншилт нутаг бөгөөд НТӨ 2333 онд анхны төрт улсаа үүссэн үздэг. Шилла улс нь 660-676 онд Кугүрё, Пэгжэ хоёр хөрш улсын газрыг нэгтгэн Нэгдсэн Шилла улсыг байгуулсан. Улмаар 10-р зуунд Гуулин улс, 14-р зуунд Чусонь улс, 1895 онд Солонгосын эзэнт улс болон нэр өөрчлөгдсөн солонгос улс оршин тогтнож байв. 1910-1945 онд Японы эзэнт гүрний эзэмшилд орж, 1945 онд Дэлхийн 2-р дайн дууссаны дараа солонгос үндэстэн нь Зөвлөлт, Америк хоёр улсын үзэл бодол, цэргийн хяналтаар хоёр хуваагдсаны тул 1948 онд Америкийн талыг барьсан Бүгд Найрамдах Солонгос Улс нь хойгийн өмнөд хэсэгт тусгаар тогтносон байна. 1950-1953 онд хоёр Солонгосын хооронд Солонгосын дайн болсон ба цэргийн өндөр хамгаалалт бүхий Солонгосын цэрэггүй бүсээр хил тогтоод байгаа.
-
1960-1987 оныг хүртэл Өмнөд Солонгост цэргийн эрхтэн төрийг барьж байсан ба өдгөө ардчилсан сонгуулиар төрийн эрх шилжиж байна. Үндсэн хуулиар ерөнхийлөгчийн засаглалтай, ардчилсан улс бөгөөд эдийн засаг нь асар хурдацтай өссөн юм. ХАЧ-аарх ДНБ-ээр дэлхийд 12 дахь (Азид 4 дэх) дэст эрэмбэлэгдэх хөгжингүй орон болсон. Экспортод чиглэсэн эдийн засагтай учраас аж үйлдвэрлэлийн цахилгаан бараа, хагас дамжуулагч, гар утас, роботын технологүүд нь өндөр хөгжсөн. Дэлхийд хөлөг онгоц үйлдвэрлэлээрээ тэргүүн байрт, ган хайлуулалтаараа эхний гуравт, автомашин үйлдвэрлэлээрээ эхний тавд багтана. Өмнөд Солонгос нь ЭЗХАХБ, ДХБ болон Их 20 зэрэг олон улсын холбоодын гишүүн орон.
- Өмнөд Солонгос, албан ёсоор Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ; сол.대한민국 Тэхань миньгүг) — Дорно Ази болон Солонгосын хойгийн өмнөд хагаст оршдог бүрэн эрхт улс юм. Хойд талаараа Умар Солонгостой газраар хиллэдэг ба баруун зүгт Шар тэнгисийн цаадах Хятад, зүүн зүгт Япон тэнгисийн цаадах Япон улсуудтай ойр байрладаг.
- Эх газрын болон халуун орны чийглэг уур амьсгалтай, дийлэнхдээ уулархаг тогтоцтой 100,210 ам дөрвөлжин километр газар нутаг, 51 сая хүнтэй. Чэжү зэрэг аралтай. Нийслэл бөгөөд хамгийн том хот нь Сөүл.
- Солонгос орон (умард, өмнөд хамтдаа) эртний иргэншилт нутаг бөгөөд НТӨ 2333 онд анхны төрт улсаа үүссэн үздэг. Шилла улс нь 660-676 онд Кугүрё, Пэгжэ хоёр хөрш улсын газрыг нэгтгэн Нэгдсэн Шилла улсыг байгуулсан. Улмаар 10-р зуунд Гуулин улс, 14-р зуунд Чусонь улс, 1895 онд Солонгосын эзэнт улс болон нэр өөрчлөгдсөн солонгос улс оршин тогтнож байв. 1910-1945 онд Японы эзэнт гүрний эзэмшилд орж, 1945 онд Дэлхийн 2-р дайн дууссаны дараа солонгос үндэстэн нь Зөвлөлт, Америк хоёр улсын үзэл бодол, цэргийн хяналтаар хоёр хуваагдсаны тул 1948 онд Америкийн талыг барьсан Бүгд Найрамдах Солонгос Улс нь хойгийн өмнөд хэсэгт тусгаар тогтносон байна. 1950-1953 онд хоёр Солонгосын хооронд Солонгосын дайн болсон ба цэргийн өндөр хамгаалалт бүхий Солонгосын цэрэггүй бүсээр хил тогтоод байгаа.
- 1960-1987 оныг хүртэл Өмнөд Солонгост цэргийн эрхтэн төрийг барьж байсан ба өдгөө ардчилсан сонгуулиар төрийн эрх шилжиж байна. Үндсэн хуулиар ерөнхийлөгчийн засаглалтай, ардчилсан улс бөгөөд эдийн засаг нь асар хурдацтай өссөн юм. ХАЧ-аарх ДНБ-ээр дэлхийд 12 дахь (Азид 4 дэх) дэст эрэмбэлэгдэх хөгжингүй орон болсон. Экспортод чиглэсэн эдийн засагтай учраас аж үйлдвэрлэлийн цахилгаан бараа, хагас дамжуулагч, гар утас, роботын технологүүд нь өндөр хөгжсөн. Дэлхийд хөлөг онгоц үйлдвэрлэлээрээ тэргүүн байрт, ган хайлуулалтаараа эхний гуравт, автомашин үйлдвэрлэлээрээ эхний тавд багтана. Өмнөд Солонгос нь ЭЗХАХБ, ДХБ болон Их 20 зэрэг олон улсын холбоодын гишүүн орон.
Comments
Post a Comment