Солонгост очоод анхаарах зүйлс

    Хамгийн түрүүнд  цаг агаарын нөхцөл байдлыг анхаарах

Цаг агаар 

Хавар, зун, намар, өвөл гэсэн жилийн 4 улиралтай дулаан бүсийн уур амьсгалтай.


Хавар

3 сар~5 сар. Өглөө оройдоо сэрүүхэн, өдөр нь дулаахан. Үзэсгэлэнт цэцгүүд дэлгэрнэ. 3-р сард өвлийн дулаан хувцас өмсөж 4-р сард хөнгөн хувцаслах нь тохиромжтой. 5-р сард зуны улирал шиг халуун өдрүүд олонтой.



Зун

6 сар~8 сар. 25℃~35℃ орчим халуун болно. 6-р сарын сүүлээс 7-р сарын сүүл хүртлэх хугацааг борооны улирал(жанмачол) гэдэг. Хэдий борооны улирал боловч өдөр болгон бороо ордоггүй. 8-р сараас 9-р сарын хооронд хур бороо ихээр ордог ба хүчтэй салхи хавсран далайн хар салхи хэд хэдэн удаа дайрч өнгөрдөг.



Намар

9 сар~11 сар. 10~25°C дулаан, тэнгэр цэлмэг, хуурай. 11-р сард өвлийн улирал шиг хүйтэн өдрүүд олон байдаг. Энэ үед өвлийн хувцасаа урьдчилан бэлтгэж, халаах хэрэгсэлийн бүрэн бүтэн ажиллагааг хангах нь зүйтэй. Намар цагийн улаарч шарласан навчис үнэхээр үзэсгэлэнтэй байдаг.



Өвөл

12 сар~2 сар. -10℃~10℃ хэм хүрч маш их хүйтэрдэг. 3 өдөр нь хүйтэрч байгаад 4 өдөр нь хүйтний эрч сулрах байдлаар өвлийн өдрүүд үргэлжилдэг. Цас орж, хүйтэн салхи салхилах өдөр олон. Дулаан хувцас, халаах хэрэгсэл зайлшгүй хэрэгтэй байдаг. 2-р сарын сүүлээс эхлэн цаг агаар нилээн дулаардаг.








Comments

Popular posts from this blog