Хувцасны соёл


Өдөр тутмын хувцас

Солонгос хүмүүс өдөр тутамдаа европ хувцас өмсдөг. Дөрвөн улиралд тохируулан, хавар намар урт ханцуйтай хувцас, халуун зун богино ханцуйтай хувцас өмсдөг бол хүйтэн өвөл пальто, хүрэм зэрэг гадуур хувцас давхарлан өмсдөг. Ажилдаа явахдаа юм уу гэр бүлийн чухал уулзалттай голдуу албан хувцас өмсдөг.

Үндэсний хувцас ‘Ханбуг’

Солонгосын үндэсний хувцсыг ‘Ханбуг’ гэдэг. Шулуун болон гүдгэр, хотгор шугамын хослол нь дэгжин, гоёмсог, чамин хээнцэр харагдуулдаг. Ханбуг хувцсыг дотор нь ёслолын, өдөр тутмын, эрэгтэй, эмэгтэй, нас тус бүрт тохирсон, улирлын зэрэг янз бүрийн төрөлд хувааж болно. Эрэгтэй ханбуг нь бажи(өмд), жогури(цамц), эмэгтэй ханбуг нь чима(банзал), жогури(цамц)-гаас бүрддэг. Үүн дээр нэмээд жуги(хантааз), магужа(богино хүрэм), дүрүмаги(урт хүрэм) зэргийг өмсдөг.

Эрэгтэй ханбуг өмсөх арга

  • Эхлээд өмд, дараа нь цамцаа өмсөнө.
  • Өмдний бүсийг баруунаас зүүн тийш татаж уях хэрэгтэй.
  • Өмдний шуумгийг дэним(уяа)-ээр хумьж уяна.
  • Цамцаа өмссөний дараа гурөм(бүч)-г зангидаж богино хүрэм өмсөнө.
  • Урт хүрмийг ёслон мэндлэх буюу гадагшаа гарахдаа давхарлан өмсдөг.

Эмэгтэй ханбуг өмсөх арга


  • Эхлээд дотуур өмд, дараа нь босон(оймс), дотуур банзал өмссөний дараа гадуур банзлыг өмсөнө.
  • Гадуур банзалны хормойг зүүн тал руу татан авчирч уяна.
  • Дотуур цамц, гадуур цамц өмссөний дараа энгэрээс татаж янзална.
  • Цамцны бүчний хоёр үзүүр ижил урттай байхаар зангидна.


Comments

Popular posts from this blog