Үндэсний баяр ёслол ба олон нийтийн амралтын өдөр





Үндэсний баяр

Солонгост үндэсний томоохон баяр болон улирлын чанартай тэмдэглэлт баяр ёслол цөөнгүй бий. Солонгос улс аргын ба билгийн тооллыг хамтад нь хэрэглэдэг. Үндэсний баяр наадам болон улирлын чанартай тэмдэглэлт баярыг ихэвчлэн билгийн тооллоор тоолон тэмдэглэдэг.
  • Золголт
    Золголт
  •  
  • Догтой шөл
    Догтой шөл
  •  
  • Сунпёнь
    Сунпёнь




Цагаан сар[Солнал](Билгийн тооллын 1-р сарын 1-ний өдөр)

  • Утга: Билгийн тооллын шинэ жилийн анхны өдөр Шинэ оны эхний өдрийг угтан тэмдэглэдэг энэ өдөр догтой шөл, мандү идэж, шинэ хувцас(солбим) өмсөн, настан буурлууддаа золгож, өвөг дээдсийнхээ газар дээр очиж, юүннури нэртэй үндэсний тоглоомоор тоглодог.
    Цагаан сарын өмнөх өдөр, цагаан сарын өдөр, цагаан сарын дараах өдрийг(билгийн тооллын 12-р сарын сүүлчийн өдөр, 1-р сарын 1, 2-ны өдөр) олон нийтийн амралтын өдөр болгосон.




Ургацын баяр[Чүсог](Билгийн тооллын 8-р сарын 15-ны өдөр)

  • Ургацын баярын өдөр хэмээн нэрлэгддэг энэ өдөр шинэ ургацын будаа тариа, жимс ногоогоор хийсэн хоол идэж, өвөг дээдэстээ хүндэтгэл үзүүлэн газар дээр нь очиж тахилга өргөдөг. Мөн “тэргэл сар угтан” хүслээ шивнэж, “Гангансүллэ” хэмээх тойрон бүжгээр нааддаг.
    Ургацын баярын өмнөх өдөр, ургацын баярын өдөр, ургацын баярын дараах өдрийг(билгийн тооллын 8-р сарын 14, 15, 16-ны өдөр) олон нийтийн амралтын өдөр болгосон.










Comments

Popular posts from this blog