Анхаарал тавьсан явдалд баярлалаа
Posts
Showing posts from October, 2019
- Get link
- X
- Other Apps
Түргэн тусламжийн анхан шатны мэдэгдэхүүн Осол аваар гарсан үед тусламжийг зөв шуурхай хүргэж чадвал өвчтөний зовиурыг багасгахаас гадна өвчин хүндрэхээс урьдчилан сэргийлж чадна. Анхан шатны шуурхай тусламжийг үзүүлсний дараа 119(түргэн тусламжийн утас) руу утасдан эмнэлэгт хүргэх хэрэгтэй. Түргэн тусламжийн утас 119 Эрүүл мэнд, эмчилгээ үйлчилгээ Эрүүл мэндийн даатгал Эрүүл мэндийн даатгалын тухай үндсэн ойлголт Эрүүл мэндийн даатгалын дэвтэр Солонгос улс нь хүн өөрийн орлого, хөрөнгийн дагуу сар тутам тодорхой хэмжээний шимтгэл төлдөг эрүүл мэндийн даатгалын тогтолцоог хэрэгжүүлдэг. ЭМД- д хамрагдсан тохиолдолд төрөл бүрийн шинжилгээ болон эмчилгээний зардал их хэмжээгээр хэмнэгддэг. Солонгосын бүх ард иргэд ЭМД-д хамрагдах ёстой гэсэн журам байдаг. Харин эрүүл мэндийн тэтгэмж авдаг хүмүүст энэ журам хамаарахгүй. Хоёр төрлийн ЭМД байх бөгөөд ажиллаж байгаа албан газрынхаа шугамаар ЭМД-д хамрагдаж болох ба эсвэл оршин сууж байгаа орон нутгийнхаа ЭМД-ы...
- Get link
- X
- Other Apps
Орон байр Орон сууц худалдан авах, түрээслэх Орон сууцны дэмжлэгр Цахилгаан, ус Газ, халаалт Утас, интернэт Ахуйн хог хаягдал Орон сууцны төрөл Солонгост нэг айлын орон сууц, нийтийн угсармал орон сууц, офистел, олон айлын орон сууц зэрэг янз бүрийн хэлбэрийн орон сууц бий. Сүүлийн үед хотод амьдарч буй солонгосчууд илүү тав тухтай амьдрахын тулд угсармал орон сууц зэрэг нийтийн орон сууцанд амьдрахыг илүүд үздэг байна. Солонгосчууд хувийн орон сууцтай байхыг ихэд чухалчилдаг. Солонгост орон сууц маш үнэтэй бөгөөд хөдөөний байрнаас хотын байр хавьгүй илүү үнэтэй байдаг. Орон сууц худалдан авах буюу түрээсийн гэрээ байгуулах Орон сууц худалдан авах Орон сууцыг худалдан авахдаа байршил хийгээд зүг чиг, зам тээврийн ая тухтай байдал, орчны тохижилт зэргийг сайтар шинжих хэрэгтэй. Худалдан авах гэж буй орон сууцаа сонгосны дараа тухайн орон сууцныхаа үл хөдлөх хөрөнгийн лавлагаа зэргийг гаргуулж аван эзэмших эрх нь хүчинтэй эсэх, тус байрыг барьцаа...