Хэл ба зан заншил

Солонгост бусад оронд байдаггүй хэлний онцлог гэвэл хүнийг дуудах нэр нь дуудаж байгаа хүн нь хэн бэ гэдгээс шалтгаалж өөр өөр байна. Мөн цэвэр солонгос хэлний үг ханз үгтэй холилдон хэрэглэгддэг. Тиймээс хүнийг буруу дуудах юм уу нэрлэх юм бол ёс журамгүй хүнд тооцогддог тул анхаарах хэрэгтэй. Хучин буюу ‘Дуудах’ гэдэг нь хүнийг шууд дуудахыг хэлэх ба жичин буюу ‘Заан дуудах’ гэдэг нь хүнийг бусдад хэлэхийг хэлэх бол энэ хоёрыг үгийг бүгдийг нь хэлэхэд чинху буюу ‘Заан дуудах’ гэж хэлдэг.

Гэр бүлийнхнээ хэрхэн дуудах вэ?

Солонгос улсад гэр бүлийн харилцаандаа өөр хоорондоо ёс журмын дагуу дууддаг нэр гэж байдаг. Ургийн бичгээс харвал нөхөр болон эхнэрийн гэр бүлийнхнийг дуудахдаа хэрэглэдэг тусдаа хэллэг хүртэл байдаг байна. Өөрөөс дээш насны ахмад хүн бол хүндэтгэлийн үгсийг хэрэглэн, насаар бага бол энгийн яриаг хэрэглэнэ. Өрх гэр бүр бага зэрэг ялгаатай байдаг учир гэрийнхэнтэйгээ зөвлөлдөх нь дээр болов уу.
Гэр бүлийн ургийн холбооны зураг
Гэр бүлийн гишүүдийн холбоог тайлбарлан үзүүлсэн зургийг ургийн холбооны зураг гэнэ. Хөндлөн шугамаар холбогдсон нь эхнэр – нөхрийн харьцааг заах ба босоо холбосон шугам нь эцэг эх – үр хүүхдийн холбоог илэрхийлнэ.

Эхнэр нь нөхөр болон нөхрийн талын садан төрлийг нэрлэх буюу дуудах

  • Эхнэр нь нөхрийн талын садан төрлийг нэрлэн дуудах

    Эхнэр нь нөхрийн талын садан төрлийг нэрлэн дуудах
    Эхнэр нь нөхрийн талын садан төрлийг нэрлэн дуудах

Нөхөр нь эхнэр болон эхнэрийн талын садан төрлийг нэрлэх буюу дуудах

  • Нөхөр нь эхнэрийн талын садан төрлийг нэрлэн дуудах

    Нөхөр нь эхнэрийн талын садан төрлийг нэрлэн дуудах

Comments

Popular posts from this blog