- Get link
- X
- Other Apps
Гэр бүл, аж амьдрал, ахуй соёл
Солонгос гэр бүлийн онцлог
Солонгосын гэр бүлийн амьдрал өөр бусад орноос ялгаатай өвөрмөц онцлогтой байдаг. Энэхүү онцлог ялгааг сайтар ойлгож мэдэх юм бол Солонгос гэр бүлд зохицон амьдрахад ямар нэгэн хүндрэл бэрхшээл учрахгүй бөгөөд Солонгосын соёлд суралцахад тус нэмэр болдог. Гэр бүлийн соёл нь тухайн айл өрх, орон нутгаас хамаарч өөр өөр байдаг. Солонгосчууд эрт үеэс Кунзын соёлын нөлөөн дор амьдарч ирсэн. Тиймээс Солонгос гэр бүлийн соёлд Кунзын соёлтой бусад улс орнуудтай төстэй тал байх боловч улс орны үсрэнгүй үйлвэрлэлийн хөгжлийг дагаад Солонгосын гэр бүлийн соёл ч бас өөрчлөгдөн хувьсаж байна.
Гэр бүлийн харилцаа
- Гэр бүлийн гишүүн нэг бүрийн аз жаргалыг эрхэмлэхийн зэрэгцээ гэр бүлийн доторх эв найрыг ч бас эрхэм чухалд тооцдог.
- Гэрийн дотор ах захаа хүндлэх ёс дэгийг эрхэмлэн дагадаг. Эцэг эх, өвөө, эмээ, төрөл төрөгсөд, ахмад настнуудыг хүндэтгэн дээдлэх ёсны тухай ойлголтыг гэрийн хүмүүжилээр олгодог.
- Эцэг эх – үр хүүхэд хоорондын харилцаа их онцлогтой байдаг. Солонгосын эцэг эхчүүд нь үр хүүхдээ маш их хайрладаг. Заримдаа тэр хайр нь хэтрээд хүүхдээ дэндүү бэлэнчлэх занд сургачихдаг тал ч бий.
- Насанд хүрсэн үр хүүхэд, өндөр настай эцэг эхчүүдийн харилцаанаас харахад, эмээ өвөө, ээж аавыгаа асарч дэмждэг нь нэлээн багассан ч тэдэнтэйгээ илүү ойр ойрхон уулздаг болсон байна. Эцэг эхээ асран тэтгэх хариуцлага нь суларч байгаа ч асран тэтгэх гэх сэтгэл нь бусад улсуудаас их бөгөөд эцэг эх нь өөрсдөө бие даахыг хичээх хандлага нэмэгдэж байна.
Эхнэр нөхрийн харилцаа
- Эхнэр нөхрийн хоорондын харилцаа чухал хэдий ч нэг талаар эцэг эхдээ үр хүүхэд нь байх, нөгөө талаар үр хүүхэддээ эцэг эх нь байх үүргээ нэн чухалчилдаг.
- Дээр үед гэрийн ажил, хүүхэд өсгөхийг эмэгтэй хүн л хийх ёстой гэж боддог байв. Гэхдээ сүүлийн үед эрэгтэйчүүд ч гэрийн ажил, хүүхэд өсгөх зэрэгт хамгийн оролцох хандлагатай болон өөрчлөгдөж байна.
- Солонгос эрчүүд эхнэрээ барагтай бол хайрлаж энхрийлээд байдаггүй. Ялангуяа дээр үед эцэг эх, гэр бүлийнхнийгээ дэргэд эхнэрээ магтах, хайрлаж энхрийлэх нь мунхаг хүний хийдэг үйлдэл гэж тооцогддог байсан тул нэлээн болгоомжилдог.
Гэр бүлийн амьдралд дасан зохицох
Солонгосын иргэнтэй гэр бүл болсон гадаадын иргэн та гэр бүлийн амьдралаа аз жаргалтай байлгая гэвэл юуны түрүүнд соёлын ялгаатай талуудыг давж гарах шаардлагатай. Солонгосын гэр бүлийн соёл таны төрсөн нутгийн соёлоос олон талаараа ялгаатай тул хүнд хэцүү, бэрхшээлтэй зүйлтэй тулгарах нь дамжиггүй. Тиймээс дараах аргыг зөвлөж байна.
- Get link
- X
- Other Apps
Comments
Post a Comment