- Get link
- X
- Other Apps
Түргэн тусламжийн анхан шатны мэдэгдэхүүн
Осол аваар гарсан үед тусламжийг зөв шуурхай хүргэж чадвал өвчтөний зовиурыг багасгахаас гадна өвчин хүндрэхээс урьдчилан сэргийлж чадна. Анхан шатны шуурхай тусламжийг үзүүлсний дараа 119(түргэн тусламжийн утас) руу утасдан эмнэлэгт хүргэх хэрэгтэй.
Түргэн тусламжийн утас 119
Эрүүл мэнд, эмчилгээ үйлчилгээ
Эрүүл мэндийн даатгал
Эрүүл мэндийн даатгалын тухай үндсэн ойлголт
Солонгос улс нь хүн өөрийн орлого, хөрөнгийн дагуу сар тутам тодорхой хэмжээний шимтгэл төлдөг эрүүл мэндийн даатгалын тогтолцоог хэрэгжүүлдэг. ЭМД- д хамрагдсан тохиолдолд төрөл бүрийн шинжилгээ болон эмчилгээний зардал их хэмжээгээр хэмнэгддэг. Солонгосын бүх ард иргэд ЭМД-д хамрагдах ёстой гэсэн журам байдаг. Харин эрүүл мэндийн тэтгэмж авдаг хүмүүст энэ журам хамаарахгүй.
Хоёр төрлийн ЭМД байх бөгөөд ажиллаж байгаа албан газрынхаа шугамаар ЭМД-д хамрагдаж болох ба эсвэл оршин сууж байгаа орон нутгийнхаа ЭМД-ын албанд хувиараа очиж даатгуулж болно. Ажлын газрынхаа шугамаар даатгалд хамрагдагчийн хүчинд голдуу амьжиргаагаа залгуулдаг бол ЭМД-ын хуулиар мөрдөх журамд заасан асран тэжээгчид тавигдах шаардлага ба орлогын хэмжээнд тавигдах шаардлагыг хангах тохиолдолд тухайн ажлын газрынхаа шугамаар ЭМД-д даатгуулагчийн хүсэлтээр асран тэжээлгэгч болж болно.
Ажлын газрын ЭМД-д даатгуулагч болон тэдний асран тэжээлгэж байгаа гэр бүлийнхнээс бусад хүмүүс оршин суугаа орон нутгынхаа ЭМД-н албанд хувиараа очиж хамрагдах ёстой бөгөөд тэднийг орон нутгийн ЭМД-д даатгуулагч гэнэ. Ажлын газраа даатгалтай тохиолдолд компаниас авч байгаа цалинд ноогдох даатгалын шимтгэлийн 50%-г компани төлж үлдсэн 50%-г хувь хүн өөрөө төлнө. Цалингаас бусад орлого 72 сая воноос дээш байх тохиолдолд түүнд ноогдох даатгалын шимтгэлийг даатгуулагч зуун хувь өөрөө төлнө.
Хоёр төрлийн ЭМД байх бөгөөд ажиллаж байгаа албан газрынхаа шугамаар ЭМД-д хамрагдаж болох ба эсвэл оршин сууж байгаа орон нутгийнхаа ЭМД-ын албанд хувиараа очиж даатгуулж болно. Ажлын газрынхаа шугамаар даатгалд хамрагдагчийн хүчинд голдуу амьжиргаагаа залгуулдаг бол ЭМД-ын хуулиар мөрдөх журамд заасан асран тэжээгчид тавигдах шаардлага ба орлогын хэмжээнд тавигдах шаардлагыг хангах тохиолдолд тухайн ажлын газрынхаа шугамаар ЭМД-д даатгуулагчийн хүсэлтээр асран тэжээлгэгч болж болно.
Ажлын газрын ЭМД-д даатгуулагч болон тэдний асран тэжээлгэж байгаа гэр бүлийнхнээс бусад хүмүүс оршин суугаа орон нутгынхаа ЭМД-н албанд хувиараа очиж хамрагдах ёстой бөгөөд тэднийг орон нутгийн ЭМД-д даатгуулагч гэнэ. Ажлын газраа даатгалтай тохиолдолд компаниас авч байгаа цалинд ноогдох даатгалын шимтгэлийн 50%-г компани төлж үлдсэн 50%-г хувь хүн өөрөө төлнө. Цалингаас бусад орлого 72 сая воноос дээш байх тохиолдолд түүнд ноогдох даатгалын шимтгэлийг даатгуулагч зуун хувь өөрөө төлнө.
Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан хүн эмнэлэгт эмчилгээ хийлгэх тохиолдолд Үндэсний эрүүл мэндийн даатгалын газраас эмчилгээний зардлын тодорхой хэсгийг төлнө. Эмнэлэг, ардын эмнэлэгт үзүүлэх эмчлүүлэхэд хөнгөлөлт үзүүлдэг. Гагцхүү үзлэг, эмчилгээний зардлын тодорхой хэсгийг даатгуулагч өөрөө төлөх ба эрүүл мэндийн шинжилгээ хийлгэхэд мөн адил хөнгөлөлт эдлэнэ. Эрүүл мэндийн шин жилгээ хийлгэх хугацаа насны ангилалаас шалгаалан өөр байдаг ч голцуу 2 жил тутамд нэг удаа хийдэг.
ЭМД-д даатгуулагч гадаадын иргэн
Солонгос улсад оршин суугч гадаад иргэнээр бүртгүүлсэн, эрүүл мэндийн даатгал төлдөг ажлын байранд ажилладаг ажилчин болон төрийн албан хаагч, багшаар ажиллаж буй хүн ажлын газрын ЭМД-д хамрагдна. Гадаад иргэний бүртгэлд хамрагдсан ажлын газрынхаа шугамаар даатгуулагч ба түүгээр асран тэжээлгэгч болох шаардлагыг хангахгүй тохиолдолд даатгалд хамрагдах хүсэлтийг гаргаснаар орон нутгийн ЭМД-д даатгуулагч болно. Орон нутгийн ЭМД-д даатгуулагч Иргэний ЭМД-ын хуулийн мөрдлөг болгосон журмын тусгай жагсаалтын 9-д заасан оршин суухад тавигдах шаардлагыг хангасан байх хэрэгтэй бөгөөд Солонгост 3 сараас дээш хугацаагаар оршин суусан гадаад хүн даатгалд хамрагдах хүсэлт гаргаж болно. Гагцхүү, Солонгост 3 сараас дээш хугацаагаар оршин суугаагүй боловч цаашдаа сургуульд сурах, гэрлэх зэрэг шалтгаанаар 3 сараас дээш хугацаагаар оршин суух нь тодорхой болсон гадаадын иргэн эрүүл мэндийн даатгалд даатгуулж болно.
Даатгалд хамрагдах журам
- Гэр бүлийнх нь хүн ажлын газрын ЭМД-д даатгуулагч бол
- Гэр бүлийн хүнийхээ эрүүл мэндийн даатгалд тэжээлгэгчээр* бүртгүүлнэ.Тэжээлгэгч гэдгийг баталсан баримт бичгийг Үндэсний эрүүл мэндийн даатгалын газарт өгнө.Бүрдүүлэх бичиг баримт: Тэжээлгэгчээр бүртгүүлэхийг хүссэн хүсэлт, гадаад иргэний үнэмлэх, гэр бүлийн гишүүдийн лавлагаа
- Тэжээлгэгч
- Өөрийн гэсэн орлогогүй, эхнэр болон нөхрийнхөө орлогоор амьдардаг хүнийг хэлнэ.
- Эрхэлсэн ажилтай гадаадын иргэн
- Гадаадын иргэн нь ЭМД-д хамрагддаг үйлдвэр компанид ажиллаж байгаа бол ЭМД-д хамрагддаг.
- Компани нь Үндэсний эрүүл мэндийн даатгалын газарт гадаад иргэний үнэмлэхний хуулбар болон, шаардлагатай баримт бичгийг өгнө.
- Солонгос гэр бүлийн хүн нь болон гадаадын иргэн хоёул тодорхой эрхэлсэн ажилгүй бол
- Хувиараа хөдөлмөр эрхэлдэг юм уу өдрийн ажил хийдэг гэх мэт тогтсон ажлын газаргүй, тодорхой эрхэлсэн ажилгүй бол орон нутгийн ЭМД-д даатгуулна.
- Даатгуулахдаа өөрийн оршин суугаа газрыг хамаардаг Үндэсний эрүүл мэндийн даатгалын газрын салбарт очиж гадаад иргэний бүртгэлийн хуулбар болон өргөдлийг өгнө. Гадаадын иргэн ганцаараа очиж даатгуулж болно.
Даатгалын шимтгэл төлөх
- Ажлын газрын ЭМД-д даатгуулагч
- Даатгалын шимтгэл төлөх: Даатгуулагчид олгодог цалингаас ажил олгогч нь сар бүр суутгаж төлдөг.
- Ажлын газрын эрүүл мэндийн даатгалд даатгуулсан ажилчны хувьд, ажил олгогч нь сар бүр олгох цалингаас даатгалын шимтгэл(Хэрэглэгч болон ажилчин тус бүр 50%-ийг төлнө)-ийг урьдчилан суутгаж даатгалын байгууллагад төлдөг бөгөөд цалингаас бусад нэгдсэн орлогод(72 саяас дээш давахад) ноогдох орлогын сарын даатгалын шимтгэлийг ажилтан өөрөө(бүх шимтгэлийг) хариуцана.
- Орон нутгийн ЭМД-д даатгалд даатгуулагч
- Гадаадын иргэн нь тухайн сарын даатгалын шимтгэлийг өмнөх сарын 25-наас өмнө төлсөн байх ёстой. (Виз өөрчлөгдсөнөөс болж даатгалын шимтгэлийг буцаан олгохдоо хамгийн анхны шимтгэл дээр нэмж тооцно.)
- F1, F2, F5, F6 төрлийн виз бүхий Солонгост удаан хугацаатай оршин суугч гадаад иргэн нь дотоодын иргэний нэгэн адил дараа сарын 10-ны өдрөөс өмнө даатгалын шимтгэл төлнө.
- Анхаарах зүйл
- Хэрвээ ЭМД-д даатгуулах боломжтой оршин суух эрхтэй хүн бол, гэрлэсэн цагаач иргэний (F-6) ангилалгүй байсан ч гэр бүлийн хүн гэдэг нь нотлогдох юм бол солонгосын иргэн гэр бүлдээ нэгтгэн бүртгүүлж солонгос хүний адил хэмжээгээр сар бүр даатгалын шимтгэл төлж болдог.
Зөвлөгөө өгөх байгууллага, лавлах-Үйлчлүүлэгчийн алба
Эрүүл мэндийн даатгалын шимтгэл, тавигдах шаардлага, хөнгөлөлт зэргийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Үндэсний Эрүүл мэндийн даатгалын газрын цахим хуудас болон (☎1577∼1000)утсаар, гадаад хэлээр(англи, хятад, вьетнам) үйлчилгээ авахыг хүсвэл ☎033∼811∼2000 дугаарын утсаар холбогдож зөвлөгөө мэдээлэл авч болно.
- Үндэсний эрүүл мэндийн даатгалын газрын цахим хуудас www.nhis.or.kr
-
Эрүүл мэндийн тэтгэмжийн тогтолцоо
Эдийн засгийн хувьд бага орлоготой гэр бүлд зориулж өвдөх·гэмтэж бэртэх·төрөх зэрэгт шаардагдах эмнэлэгийн зардлыг улсаас олгодог тогтолцоог эрүүл мэндийн тэтгэмжийн тогтолцоо гэж нэрлэдэг. Зарчмын хувьд гадаадын иргэн эрүүл мэндийн тэтгэмж авах ёсгүй боловч Амьжиргааны баталгаажих доод түвшинг хангах хуулийн дагуу зарим тохиолдолд гадаад хүнд тус тэтгэмжийг авах эрх үүсдэг. Эрүүл мэндийн тэтгэмж авах шаардлага хангасан иргэн өвдсөн, гэмтсэн, амаржсаны улмаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн бол улсаас тухайн эмчилгээнийх нь зардлыг тухайн эмнэлэгт олгодог.
Хамрагдах хүн
Амьжиргааны доод түвшинг баталгаажуулах хуулийн дагуу амьжиргаа баталгаажуулах тэтгэмжид хамрагддаг бүх иргэд(гадаадын иргэд бас хамаарна) эрүүл мэндийн тусламжийн хөнгөлөлт эдлэнэ.
1-р групп | 2-р групп |
---|---|
Амьжиргаа баталгаажуулах тэтгэлэг авдаг хүн(ажил хөдөлмөр эрхлэх чадваргүй иргэн), гамшигт өртөгсөд, ослоос амьд үлдэгсэд, улсад гавьяа байгуулсан хүн, , биет бус соёлын өвийг эзэмшигч, Хойд Солонгосоос дүрвэн ирсэн дүрвэгч, 5-р сарын 18-ны ардчилсан хөдөлгөөнд оролцогч, үрчлэгдсэн хүүхэд/18-с доош насны/, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, гэр оронгүй хүмүүс гэх мэт | Амьжиргаа баталгаажуулах тэтгэлэг авдаг хүн(ажил хөдөлмөр эрхлэх чадвартай иргэн) |
Эрүүл мэндийн тэтгэмж авах үе шат
Эрүүл мэндийн тэтгэмж авах иргэн эхлээд нэгдүгээр шатны эмнэлэгийн байгууллагад хандан эрүүл мэндийн тэтгэмж авах хүсэлтээ гаргана. Үүний дараа 2 болон 3 дахь шатны эрүүл мэндийн байгууллагад хүсэлтээ шат дараалан гаргах боломжтой. (хамаарахгүй тохиолдол бас бий)
-
- 1-р шат
- Эрүүл мэндийн төв, жижиг эмнэлэг (Эрүүл мэндийн төв, эмчилгээ үйлчилгээний төв)
- Тэтгэмж буцаан олгох
- Эрүүл мэндийн тэтгэмж авах өргөдөл
-
- 2-р шат
- Эмнэлэг, нэгдсэн эмнэлэг
- Тэтгэмж буцаан олгох
- Эрүүл мэндийн тэтгэмж авах өргөдөл
-
- 3-р шат
- 3-р түвшний дээд зэрэглэлийн нэгдсэн эмнэлэг
- Get link
- X
- Other Apps
Comments
Post a Comment