- Get link
- X
- Other Apps
Хүндэтгэлийн ба энгийн үг хэллэг
Солонгос хэлэнд харилцагч хүнийхээ нас, тухайн хүнтэй ойр дотно харилцаатай эсэх, нийгэмд эзлэх байр суурь зэргээс хамааран харилцан адилгүй үг хэллэг хэрэглэдэг. Харилцагч хүнээ хүндэтгэх хүндэтгэлийн үг, мөн хүндэтгэлийн бус энгийн үг хэллэг ч бас байдаг.
- Харилцагч хүн нь ахмад настай эсвэл өөрөөс нь өндөр албан тушаалтай тохиолдолд, мөн албан ажлын байранд хүндэтгэлийн үг хэрэглэнэ.
- Харилцагч хүн нь найз нөхөр нь юм уу, өөрөөс нь нас бага, мөн бага насны хүүхэд байгаа тохиолдолд энгийн үг хэллэгийг хэрэглэнэ.
Гэр бүлийн амьдралд дурсан тэмдэглэж байх өдөр
Амьдралд төрөх, үхэх, гэрлэх гээд олон үйл явдлууд тохиолддог. Эдгээр нь хувь хүн төдийгүй тухайн гэр бүлд маш чухал үйл явдлууд тул эдгээрийг хамтдаа баярлан тэмдэглэж, гашуудан үддэг ёс заншилтай.
Төрсөн өдрийн баяр
- Зуу дахь өдрийн баяр : Солонгост хүүхэд төрсний зуу дахь өдрийг онцгойлон тэмдэглэдэг. Зуу дахь өдрийн баярын зоогоор жигнэсэн тутрагын боорцог, улаан буурцагаар хийсэн сүсү гёндань, далайн байцааны шөл зэргийг бэлтгэдэг ба хүүхэддээ шинэ ганган хувцас өмсгөн баяр хүргэдэг.
- Нэг насны ой: Хүүхдийг төрсний дараа нэг жил болсон анхны төрсөн өдөр нь хамаатан садан, ойр дотныхныгоо урин нэг насны ойн найрыг хийдэг байна. Хүүхдэд солонгосын үндэсний хувцас буюу ханбуг өмсүүлэн нэг насны ойн баярын ширээг засдаг байна. Уламжлал ёсоор бол цагаан элсэн чихэр, сунпён догыг бэлдэн жимс, будаа, мөнгө, харандаа, ном (сүүлийн үед чагнуур, микрофон ч тавьдаг болсон.) эдгээрийг тавьсаны дараа хүүхэд алийг нь түрүүлж барьж авснаас шалтгаалан ерөөлийн үгийг бэлгийн хамт өгдөг байна. Орчин үед зоогийн газарт нэг насны баярын ширээг бэлтгэн ирэх тохиолдол ч бий.
- Get link
- X
- Other Apps
Comments
Post a Comment