Ерөнхий мэдээлэл


Дэлхийн газрын зураг

Төрийн далбаа (Тэгөгги)

Солонгосын төрийн далбаа ‘Тэгөгги’ нь цагаан өнгийн дэвсгэрийн гол дунд байх тэгөг хээ, дөрвөн буланд нь байх гоно-гунь-гам-ри хэмээх дөрвөн триграмаас бүтдэг. Тэгөгги далбааны цагаан дэвсгэр нь гэрэл гэгээ, цэвэр ариун байдал, мөн эрт дээр үеэс энх тайвныг эрхэмлэн хайрлаж ирсэн солонгос түмнийг илэрхийлдэг. Голд нь байгаа тэгөг хээ нь арга(улаан), билгийн(хөх) зохицолыг бэлгэддэг бөгөөд түмэн бодисын арга билгийн нөлөөгөөр өсөж үржин, хөгжин дэвшдэг байгалийн хувиршгүй хуулийг дүрсэлжээ. Дөрвөн буланд нь байх 4 триграмм нь арга билэг орчилдон өөрчлөгдөж буй байдлыг харуулдаг. Эдгээр дөрвөн триграммын “гоно” нь тэнгэр, “гунь” нь газар, “гам” нь ус, “и” нь галыг бэлгэддэг. Энэ дөрвөн дүрс тэгөг-ийг тойрон байрлахдаа нэгдэл болон зохицол найрыг бүрдүүлдэг. Өвөг дээдсийнхээ ахуй амьдралдаа хэрэглэж ирсэн тэгөг хээнээс бүтсэн манай төрийн далбаа нь ард түмний маань орчлон дэлхийтэйгээ хамт өнө мөнхөд өсөн дэвжиж, хөгжин цэцэглэх хүсэл мөрөөдлийг шингээсэн юм. (Эх сурвалж : Төрийн захиргаа, Аюулгүй байдлын яам)
  • гоно
    гоно
    гунь
    гунь
  • и
    и
    гам
    гам

Тэгөгги
Тэгөгги

Comments

Popular posts from this blog