Хурим (гэрлэх ёслол)

Уламжлалт хуримын ёслол болон орчин үеийн гэрлэх ёслол гэж бий. Уламжлалт хуримын ёслол нь орчин үед бараг байхгүй болж ихэнх нь орчин үеийнхээр өөрчлөгдөж байна. Орчин цагт хуримын ёслолыг гэрлэх ёслолын ордон, зочид буудал, сүм, хийдэд хүртэл үйлддэг болсон аж. Нөхөр болох хүн ч гоёлын хослол, гэргий болох эмэгтэй нь ч хуримын даашинз өмсдөг болсон төдийгүй гэрлэх ёслолын дараа солонгос үндэсний хувцас ханбугаар сольж өмсөөд хадам ээж аав болон хадмын талын бүх хөгшчүүлд пэбэг ёслолыг үйлдэнэ.
Пэбэг
Хуримын ёслолын үед бэр хадам эцэг эх хөгшчүүлдээ анх удаа мэндлэн хүндэтгэл үзүүлдэг ёслол юм.

Жар·далан насны ойн баяр(урт наслахын ерөөн тэмдэглэдэг баяр)

  • 60 насны ойн баяр : 60 нас(солонгос насаар 61) хүрсэн өдөр тэмдэглэдэг баярыг ийнхүү нэрлэдэг. Хүмүүс өндөр насалдаггүй, эрт нас бардаг байсан эрт дээр үед үр хүүхэд нь эцэг эхийгээ урт удаан, эрүүл энх амьдраарай гэж баяр хүргэн найр наадам хийдэг байжээ. Харин өндөр насладаг болсонөнөө үед энэ өдрийг маш товчхон баяр хүргэж ёслоод л өнгөрдөг болсон. Өмнө нь голдуу найр наадам хийдэг байсан бол орчин үед аялалаар явуулах юм уу бэлэн мөнгө бэлгэлдэг болжээ.
  • 70 насны ойн баяр : 70 нас(солонгос насаар 71) хүрсэн өдөр тэмдэглэдэг баярыг ийнхүү нэрлэдэг Ойр дотныхоо хүмүүсийг урих бөгөөд бусад төрсөн өдрөөс илүү том найр хийж бэлэг өгдөг.

Оршуулга

Оршуулгын ёслолыг Солонгос хэлээр “жаннэ” гэдэг. Нас барсан хүний гэр бүлийнхэн гашуудлын хувцас(санбуг) өмсөж талийгаачид оршуулгын хувцас(сү-и) өмсгөдөг. Настай хүмүүсийг амьд сэрүүн байхад нь энэхүү сү-и хувцсыг бэлтгэж тавьдаг уламжлалтай. Санбуг гашуудлын хувцас нь тухайн гэр бүл, орон нутгаасаа хамааран ялгаатай байдаг. Маалингаар хийсэн хувцас өмсдөг айл байдаг ч ихэвчлэн хар, цагаан өнгийн хувцас өмсдөг. Гашуудал илэрхийлэхээр* очиж байгаа хүн гял цял хувцас аль болох өмсөхөөс зайлсхийж хар, цагаан өнгийн хувцас өмсөх нь зохимжтой. Эмгэнэл илэрхийлэхдээ тухайн оршуулах ёслолын үед даган мөрдөж буй заншлын дагуу даган үйлдэнэ. Мөн өөрийнхөө боломж бололцоонд тааруулан буяны мөнгө өгдөг.
Мүньсан
Талийгчийн гэр бүлд гашуудал илэрхийлэхээр очих

Тахил өргөх зан үйл

Төрүүлж өсгөсөн өвөг дээдэс, эцэг эхийн ач энэрлийг санаж, тэднийхээ үр сад нь болохын хувьд удам угсаагаа залгуулан, оршин амьдрахын утга учрыг ухаарч ойлгуулдаг чухал ач холбогдолтой зан үйл юм.

Тахилын ширээ
Тахилын ширээ
  • Гижэса: Өвөг дээдэс нь нас барсан өдрийн шөнө үйлддэг тахилга ба ихэвчлэн өөрөөсөө дээш 2 үеийн өвөгт тахил өргөдөг.
  • Чарэ: Энэ тахилын ёслолыг үндэсний уламжлалт тэмдэглэлт өдөр буюу цагаан сар, ханш нээх өдөр, ургацын баярын үеэр өвөг дээдэстээ зориулан үйлддэг.


Мэдэхэд илүүдэхгүй! Тахилын ширээ засах арга!


Тахилын ширээний засалт нь тухайн гэр бүлийн зан заншил, нутгийн соёлоос
хамаарч бага зэрэг өөр өөр байна. Тахилын ширээг хойд зүг рүү харуулан тавьж ард нь хаалт дэлгэнэ. Ихэнхдээ хаалттай ойролцоо байх дотор талаас нь эхэлж 5 эгнээгээр хоол идээгээ засдаг. Жимс болон хуймгийг сондгой тоотой тавьдаг.
  • 1-р эгнээ : Талийгаачийн пайз, догтой шөл юм уу сунпён, хундага
  • 2-р эгнээ : Шарсан загас, шарсан мах зэрэг шаран идээ
    О Дун Юг Со(魚東肉西) : Загас зүүн зүг, мах баруун зүг Дү Дун Ми Со(頭東尾西) : Загасны толгой зүүн зүг, сүүл нь баруун зүг
  • 3-р эгнээ : Дүфү болон махтай шөл
  • 4-р эгнээ : Ногооны хачир, кимчи, хатаасан мах зэрэг үндсэн хачир болон шигхье
    Жуа Пу Ү Хье(左脯右醯) : Зүүн талын үзүүрт хатаасан мах, баруун талын үзүүрт шигхье
  • 5-р эгнээ : Улаан чавга, туулайн бөөр, яггуа, лийр юм уу алим зэрэг жимс
    Жу Юүл И Ши(棗栗梨枾) : Зүүн талаас нь эхлээд улаан чавга, туулайн бөөр, лийр, илжгэн чих Хун Дун Бэг Со(紅東白西) : Улаан жимс нь зүүн зүгт, цагаан жимс нь баруун зүгт

Comments

Popular posts from this blog