Хувцасны соёл Өдөр тутмын хувцас Солонгос хүмүүс өдөр тутамдаа европ хувцас өмсдөг. Дөрвөн улиралд тохируулан, хавар намар урт ханцуйтай хувцас, халуун зун богино ханцуйтай хувцас өмсдөг бол хүйтэн өвөл пальто, хүрэм зэрэг гадуур хувцас давхарлан өмсдөг. Ажилдаа явахдаа юм уу гэр бүлийн чухал уулзалттай голдуу албан хувцас өмсдөг. Үндэсний хувцас ‘Ханбуг’ Солонгосын үндэсний хувцсыг ‘Ханбуг’ гэдэг. Шулуун болон гүдгэр, хотгор шугамын хослол нь дэгжин, гоёмсог, чамин хээнцэр харагдуулдаг. Ханбуг хувцсыг дотор нь ёслолын, өдөр тутмын, эрэгтэй, эмэгтэй, нас тус бүрт тохирсон, улирлын зэрэг янз бүрийн төрөлд хувааж болно. Эрэгтэй ханбуг нь бажи(өмд), жогури(цамц), эмэгтэй ханбуг нь чима(банзал), жогури(цамц)-гаас бүрддэг. Үүн дээр нэмээд жуги(хантааз), магужа(богино хүрэм), дүрүмаги(урт хүрэм) зэргийг өмсдөг. Эрэгтэй ханбуг өмсөх арга Эхлээд өмд, дараа нь цамцаа өмсөнө. Өмдний бүсийг баруунаас зүүн тийш татаж уях хэрэгтэй. Өмдний шуумгийг дэним(уяа)-ээр хумьж уяна. ...
Popular posts from this blog
Мөнгөн дэвсгэрт Мөнгөн дэвсгэртийн нэгж нь вон(Won, ₩). Валютын ханш(2018 оны 4 сарын 10-ны өдрийн байдлаар) 1 ам. доллар: 1,068.80вон / 1 евро : 1,316.87вон / 100 иен : 1,000.89 вон Эдийн засгийн байдлаас шалтгаалан өдөр бүр ханш өөрчлөгддөг. Мөнгөний үнэ цэнэ Солонгост 1 вон, 10 вон, 50 вон, 100 вон, 500 воны зоосон мөнгө болон 1,000 вон, 5,000 вон, 10,000 вон, 50,000 воны цаасан дэвсгэртийг гүйлгээнд хэрэглэдэг. Мөн 100,000 болон түүнээс дээш воноос хэмжээний чек ашигладаг. 10вон 50вон 100вон 500вон 1,000 вон(чоно вон) 5,000 вон(чоно вон) 10,000 вон(чоно вон) 50,000 вон(чоно вон) 100,000 вон(чоно вон) 100,000 воны чекийг бэлэн мөнгөний адил өргөнөөр хэрэглэдэг. (Чекээр гүйлгээ хийхдээ өөрийнхөө биеийн байцаалтыг үзүүлж, чекний ард нэр, утасны дугаараа бичнэ.)
Хурим (гэрлэх ёслол) Уламжлалт хуримын ёслол болон орчин үеийн гэрлэх ёслол гэж бий. Уламжлалт хуримын ёслол нь орчин үед бараг байхгүй болж ихэнх нь орчин үеийнхээр өөрчлөгдөж байна. Орчин цагт хуримын ёслолыг гэрлэх ёслолын ордон, зочид буудал, сүм, хийдэд хүртэл үйлддэг болсон аж. Нөхөр болох хүн ч гоёлын хослол, гэргий болох эмэгтэй нь ч хуримын даашинз өмсдөг болсон төдийгүй гэрлэх ёслолын дараа солонгос үндэсний хувцас ханбугаар сольж өмсөөд хадам ээж аав болон хадмын талын бүх хөгшчүүлд пэбэг ёслолыг үйлдэнэ. Пэбэг Хуримын ёслолын үед бэр хадам эцэг эх хөгшчүүлдээ анх удаа мэндлэн хүндэтгэл үзүүлдэг ёслол юм. Жар·далан насны ойн баяр(урт наслахын ерөөн тэмдэглэдэг баяр) 60 насны ойн баяр : 60 нас(солонгос насаар 61) хүрсэн өдөр тэмдэглэдэг баярыг ийнхүү нэрлэдэг. Хүмүүс өндөр насалдаггүй, эрт нас бардаг байсан эрт дээр үед үр хүүхэд нь эцэг эхийгээ урт удаан, эрүүл энх амьдраарай гэж баяр хүргэн найр наадам хийдэг байжээ. Харин өндөр насладаг болсонөнөө үед э...
Comments
Post a Comment