- Get link
- X
- Other Apps
Олон нийтийн амралтын өдөр
Нэгдүгээр сарын нэгэн
Аргын тооллын шинэ жилийн анхны өдөр
Тусгаар тогтнолын хөдөлгөөний өдөр (Самилжол: Aргын тооллын 3-р сарын 1-ний өдөр)
Японы дарангуйллын үе буюу 1919 оны 3-р сарын 1-ний өдөр эхлэж улмаар улс орныг бүхэлд нь хамарсан тусгаар тогтнолын төлөөх хөдөлгөөнийг энэ өдөр дурсан тэмдэглэдэг.
Бурхан багшийн мэндэлсэн өдөр (Билгийн тооллын 4-р сарын 8-ны өдөр)
Буддагийн төрсөн өдөр
Хүүхдийн баяр (Аргын тооллын 5-р сарын 5-ны өдөр)
Хүүхдийн эрх ашгийг хамгаалж, хүүхэд багачуудын аз жаргалтай, энх амьдралыг сахиулахын төлөө бий болгосон тэмдэглэлт өдөр
Амь үрэгдэгсдийг дурсах өдөр (Хёнчүнил : Aргын тооллын 6-р сарын 6-ны өдөр)
Солонгосын дайнд амь үрэгдэгсэд төдийгүй эх орныхоо төлөө амь насаа зориулагсадыг эргэн дурсаж, хүндэтгэл үзүүлдэг өдөр
Тусгаар тогтнолын өдөр (Гуанбүгжол : Aргын тооллын 8-р сарын 15-ны өдөр)
1945 оны 8-р сарын 15-ны энэ өдөр БНСУ Японы дарангуйллаас чөлөөлөгдөж тусгаар тогтнолоо олжээ.
Анхны төрт улс байгуулагдсан өдөр (Гэчонжол: Aргын тооллын 10-р сарын 3-ны өдөр)
Солонгос үндэстний өвөг Дангүн анхны төрт Солонгос улсыг байгуулсан өдрийг тэмдэглэдэг өдөр юм. Гэчонжол гэдэг нь тэнгэр нээгдсэн өдөр гэсэн утгатай.
Хангыл үсгийн өдөр(Аргын тооллын 10-р сарын 9-ний өдөр)
Сэжун их хаан хангыл үсгийг олноо таниулан зарласныг тэмдэглэн, хангыл үсгийн судалгаа•түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг дэмжих зорилгоор бий болгосон өдөр
Зул сарын баярын өдөр (Aргын тооллын 12-р сарын 25-ны өдөр)
Есүс Христийн мэндэлсэн өдөр
Ээлжит бус бүх нийтийн амралтын өдөр
Сонгууль, бүх нийтийн амралтын өдөртэй үндэсний баярын өдөр давхцсан зэрэг шалтгааны улмаас Засгийн газраас зарласан амралтын өдөр
Бүтэн сайн өдөр
- Get link
- X
- Other Apps
Comments
Post a Comment