Хоол хүнс


Өдөр тутам иддэг хоол

Солонгос хүмүүс олуулаа нэг дор цугларч, хоол хүнсээ хуваалцан идэх дуртай. Зочин урьсан бол түүнийг ердийн үеийг бодвол илүү нарийн, гоц амттай хоол ундаар дайлдаг. Солонгос үндэсний хоол нь будаа, шөл, хачраас бүрддэг. Шөл нь тан, жигэ зэрэг олон төрөл байх бөгөөд хачрыг ногоогоор болон төрөл бүрийн идээг жигнэж, шарж, хуурч, хайрч бэлтгэнэ. Хамгийн гол хачир бол кимчи юм. Будаанаас гадна янз бүрийн нарийн гоймон, гурилтай шөл, дог зэргийг иддэг.

Мэдэхэд илүүдэхгүй!


Солонгос хүмүүстэй хамт хоололцгооё!!
Солонгос хүмүүстэй хамт хоолловол амархан дотносдог. Солонгос хоол идэж сурах нь солонгос хэл, соёлыг сурахад тань маш сайнаар нөлөөлөх бөгөөд ингэснээр Солонгос оронд ажиллаж амьдрахад илүү амар хялбар болно.
Ундны ус
Солонгост ундны усыг санаа зоволтгүй ууж болно. Тэд өөрсдөө усаа цэвэршүүлж бас цай чанаж хөргөж уух нь ч бий. Крантны усыг шууд уухад хэдийгээр аюулгүй ч буцалгаж, эсвэл цэвэршүүлж уудаг хүмүүс их байдаг. Солонгост анх ирсний дараа ундны ус өөрчлөгдсөнөөс гэдэс өвдөх тохиолдол байдаг. Ихэнхдээ энэ байдал нь хэд хоног өнгөрөхөд зүгээр болдог ч гэсэн хэрэв байдал хүндэрвэл эмнэлэгт хандах нь зүйтэй. Гуанз, хоолны газар усыг хүссэн хэмжээгээрээ ууж болох бөгөөд шаардлагатай бол дэлгүүрээс авч ууж болно.

Солонгосын үндсэн хоол


Агшаасан цагаан будаа(Паб)

Агшааж болгосон цагаан будаа
Агшааж болгосон цагаан будаа
Будааг усархаг агшаадаг учир зүүн өмнөд азийн орнуудын агшаасан будаанаас нялцгай байдаг. Анхандаа сайн шингэхгүй байх юм уу гүйлгэж магадгүй. Долоо хоног өнгөрөхөд солонгос агшаасан будааг сайн идэж чаддаг болно.
Бибимпаб
Бибимпаб
Будаан дээр олон янзын ногоо, үхрийн мах, амтлагч гэх мэтийг хийж гүнжидийн тос болон халуун ногооны амтлагчийг хольж хийдэг Солонгосын онцлох хоол юм. Бүс нутгаараа бол гол төлөөлөх хоол нь ‘Чонжү бибимбаб’ гэдгээрээ алдартай. Дэлхийн алдартай одуудын мөн дуртай хоол нь юм

Шөлний төрлүүд(гүг, тан, жигэ, жоньгул)

Солонгосчууд ихэвчлэн ногоо, загас, мах орсон шөлтэй хоол хийж будаатайгаа хамт иддэг. Хоолны орцноос хамааран ○○гүг, ○○ тан, ○○ жигэ, ○○ жоньгул гэж нэрлэдэг.
  • Хатаасан загасны шөл(бүгогүг) : Хатаасан загасны шөл. Элэгний хэт их ачаалалтай үед юм уу архи их уусны дараа идэхэд биенд сайнаар нөлөөлдөг гэдэг.
  • Буурцагны соёолжтой шөл(куннамүлгүг) : Урт соёолсон буурцагаар хийсэн шөл.
  • Далайн байцаатай шөл(миёггүг) : Далайн ургамлын нэгэн төрөл болох далайн байцаатай шөл.
  • Соллонтан: Үхрийн яс, махыг удаан чанаж гаргасан шөл буюу энэхүү шөлөнд хийсэн будаатай хоол.
  • Галбитан: Үхрийн хавиргыг удаан чанаад шөлөнд нь цуу, давс мэтийн амтлагч гоймон зэргийг нэмж хийсэн хоол.
  • Гамжатан : Ястай гахайн махыг төмс, ногоотой хамт чанаж хийсэн хоо.
  • Тагбуггөмтан : Тахианы мах, ногоог халуун амтлагч жантай хамт хийж чанасан хоол.
  • Кимчижигэ : Кимчи, гахайн мах зэргийг хамт чанаж хийсэн өтгөн шөл.
  • Түэнжанжигэ : Шар буурцагны жан, дүфү, хулуу, мөөг, сонгино зэргийг хийж чанасан өтгөн шөл.
  • Бүдэжигэ: Кимчи болон хиам, төрөл бүрийн ногоо хийж чанасан өтгөн шөл
  • Дунтэ(сэнтэ)жигэ: Хөлдөөсөн ба хөлдөөгөөгүй далайн загас, манжин, дүфү, хулуу хийж чанасан загасны өтгөн шөл.
  • Нагжи жонгул : Хөшиглөсөн наймаалж болон ногоо, мөөг тэргүүтнийг шөлөнд хийж буцалгасан хоол
  • Дүбүжонгул : Дүфү голлох бөгөөд бөөрөнхий сонгино, лууван, яншуй, үхрийн махан дээр шөл хийж буцалгасан хоол
  • Миёггүг
    Миёггүг
  •  
  • Галбитан
    Галбитан
  • Дунтэжигэ
    Дунтэжигэ
  •  
  • Кимчи жигэ
    Кимчи жигэ

Кимчи

Кимчи
Солонгос хүмүүсийн хоолыг кимчигүйгээр төсөөлшгүй. Кимчи нь маш сайхан амттай, тэжээллэг, бас удаан хадгалж болдог. Кимчийг хийхдээ цагаан манжин, байцаа, өргөст хэмх зэрэг хүнсний ногоог давсалж, халуун улаан чинжүү, сармис, сонгино, гаа, загасны дарш зэрэг амтлагч туслах материалуудыг хольж тавина. Түүний дараа агаар орохгүй битүү саванд хийгээд тохирох температурт тодорхой хугацаагаар исэлдүүлэн дардаг.
Өвөл байцаа тарьж болдоггүй учир 11-р сарын сүүлээс 12-р сарын эхэн хүртэл төрөл бүрийн кимчиг удаан хугацаанд идэж болохоор их хэмжээгээр дарж авдаг бөгөөд үүнийг “кимжан” гэж нэрлэдэг. Кимжан хийхэд их хэмжээний кимчи дарах хэрэг гардаг тул ойр орчны хамаатан саднаа бүгдийг нь цуглуулж хамтдаа дарах бий.

Махан хоол

  • Бүлгуги: Нимгэн хэрчсэн үхрийн махыг бага зэргийн чихэрлэг амттай амтлагчаар амтлаад шарж бас хуурч хийсэн хоол.
  • Галби: Үхэр болон гахайн хавиргыг амтлаж шарсан хоол.
  • Самгёбсал: Гахайн хавирганы махыг шарж олон төрлийн ногоотой боож иддэг хоол.
  • Тагкалби: Жижиглэн хэрчсэн тахианы махыг төрөл бүрийн ногоотой хуурч хийсэн хоол. Бага зэрэг халуун амттай.
  • Жэюүг буггөм: Гахайн махыг ногоотой хуурч хийсэн хоол.
  • Бүлгуги
    Бүлгуги
  •  
  • Галби
    Галби

Загасан хоол

  • Сэнсонхвэ : Болоогүй загасыг улаан чинжүү юм уу, шар буурцагны жан, цуунд бас дүрж идэх нь бий.
  • Сэнсонгү-и : Загасыг давс цацаж юм уу амтлагч түрхэн шарж бэлтгэдэг.
  • Сэнсонжим : Амталсан загасыг бага зэргийн усанд чанах буюу жигнэж бэлтгэдэг.
  • Сэнсонжурим : Загас болон ногоон дээр цуу, амтлагч хийж удаан жигнэж бэлтгэдэг.
  • Ужин-о буггөм: Далайн арваалжийг ногоотой хольж халуун амтлагчаар амтлаад хуурч бэлтгэдэг.
  • Сэнсонхвэ
    Сэнсонхвэ
  •  
  • Сэнсонгү-и
    Сэнсонгү-и

Хөнгөн хоолны төрөл

  • Рамён: Халуун чинжүүтэй, бага зэрэг чинжүүтэй гэх мэт олон янзын амттай энэ хоол нь болгож бэлтгэхэд богино хугацаа шаардагддаг, хийхэд хялбархан бөгөөд Солонгосын хамгийн түгээмэл түргэн хоолны нэг юм. Буцалсан халуун ус хийхэд л тэр дороо бэлэн болдог аягатай рамён ч байдаг.
  • Кимбаб: Энэ нь ким(далайн хатаасан байцаа)-нд будаа болон амталсан цагаан лууван, гахайн махан хиам, өндөг, лууван, өргөст хэмх зэргийг ороож бэлтгэсэн бүтээгдэхүүн юм. Хиам заавал ордог тул урьдчилаад хиамгүй хийгээд өгөөрэй гэж хэлээд хасуулж болно. Үнэ хямд кимбабаар нэг удаадаа өл залгах боломжтой.
  • Гүгсү(мён): Шөлөнд гоймонг хийж чанах юм уу чанасан гоймонг амтлагчтай хольж бэлтгэдэг.
  • Мандү: Хавтгайлсан гуриланд мах, дүфү, кимчи зэргийг хөшиглөн хийж чимхээд жигнэх юм уу шарж бэлтгэдэг. Гуги мандү(махтай банш), кимчи мандү(кимчитэй банш), мүл мандү(усанд чанасан банш), твигэм мандү(шарсан банш) зэрэг төрөл зүйл байдаг.
  • Догбугги: Гурилаар хийсэн будааны ороомог буюу догийг тохирох уртад хэрчин ногоотой хольж амталсан хоол юм.
  • Сүндэ: Пүнтүүз болон гахайн цусыг хольж гахайн нарийн гэдсэнд хийгээд амталж чанадаг. Рамён Кимбаб Гүгсү Мандү Догбугги
  • Рамён
    Рамён
  •  
  • Кимбаб
    Кимбаб
  •  
  • Гүгсү
    Гүгсү
  • Мандү
    Мандү
  •  
  • Догбугги
    Догбугги
  •  
  • Сүндэ
    Сүндэ

Дөрвөн улиралын жимс

Солонгос нь хавар, зун, намар, өвөл гэсэн дөрвөн улиралтай. Улирал бүхэн өөр өөрийн шинэ ургацын амтлаг жимснүүдтэй. Сүүлийн үед жимсийг хүлэмжинд ургуулдаг болсон болохоор улирал харгалзалгүй 4 улирлын турш жимс идэх боломжтой болсон ч тухайн улиралд гарсан жимс хамгийн амттай байдаг. Өөрийн төрсөн нутагтаа иддэг байсан жимсээ идэхийг хүсвэл том супер маркет болон их дэлгүүрээс худалдаж аваарай.
  • Хавар: интоор, гүзээлзгэнэ гэх мэт
  • Зун: дорнын гуа, шийгуа, чавга гэх мэт
  • Намар: илжгэн чих, лийр, алим, улаан чавга, туулайн бөөр, усан үзэм гэх мэт
  • Өвөл: бэрсүүт жүрж, амтат жүрж гэх мэт
  • Гүзээлзгэнэ
    Гүзээлзгэнэ
  •  
  • Дорнын гуа
    Дорнын гуа
  • Алим
    Алим
  •  
  • Бэрсүүт жүрж
    Бэрсүүт жүрж

Амтлагч


Сармис

Солонгосоор “Манөль” гэдэг. Сармис хурц амттай боловч шарж хайрахад халуун амт нь сулран зөөлөн чихэрлэг амттай болдог. Хоол амтлахдаа жижиглэн хэрчиж хийх ба үнэр халуун амт оруулах зорилгоор ашиглахдаа бүтнээр нь хийж хэрэглэнэ.

Бор цуу

Хоолны амтыг тааруулахдаа хэрэглэдэг шорвогдуу амттай хар өнгийн шингэн амтлагч юм. Иссэн шар буурцагны хатаамал болон давсыг хольж исэлдүүлэн хийдэг. Шөлний цуу(жусонь цуу, өтгөн цуу) удаан дарсан цуу гэх мэт төрлүүд бий. Шөлтэй хоолонд хийдэг цууг шөл юм уу ногооны хачир хийхэд хэрэглэдэг бол удаан дарсан цууг ногооны хачир хийхэд юм уу түүхий загас дүрж идэхэд сүмс болгонхэрэглэдэг.

Улаан чинжүүний сүмс

Солонгосоор “Гучүжан” гэдэг энэ амтлагч хоолонд халуун амт оруулдаг. Нунтаг улаан чинжүү, нунтаг иссэн шар буурцагны хатаамал, давсыг хольж хийдэг. Шар буурцагны зөөлөн амт, улаан чинжүүний халуун амт, давсны шорвог амт хоорондоо сайн нийцэж гучүжанд өвөрмөц амт оруулдаг.

Шар буурцагны жан

Солонгосоор “Туэнжан” гэдэг ба маш өвөрмөц хоол амтлагч юм. Шөлтэй хоолонд гол төлөв хэрэглэнэ.
  • Сармис
    Сармис
  •  
  • Бор цуу
    Бор цуу
  • Улаан чинжүүний сүмс
    Улаан чинжүүний сүмс
  •  
  • Шар буурцагны сүмс
    Шар буурцагны сүмс

Элсэн чихэр

Солонгосоор “Солтан” гэдэг. Нунтаг цагаан, шар бас бор өнгөтэй ч байдаг.

Цагаан цуу

Солонгосоор “Шигчу” гэдэг. Шингэн шар өнгөтэй, гашуун исгэлэн амттай амтлагч. Ургамлын тостой төстэй харагддаг боловч шошгон дээр нь алим, мөхлөг будааны зураг байдаг.

Давс

Солонгосоор “Сугөм” гэдэг. Цагаан өнгөтэй шорвог амттай нунтаг энэ амтлагч элсэн чихэртэй төстэй харагддаг учраас нарийн ажиглаж шалгах шаардлагатай.

Үсү

Хоолны гол орцон дээр нэмж илүү амтлаг болгох буюу амтыг нь тохируулдаг нунтаг. Амт оруулах үүрэгтэй тус бүтээгдэхүүн давс, элсэн чихэртэй төстэй учир сайтар анхаарах хэрэгтэй. Хэтэрхий их хийвэл эрүүл мэндэд сайнгүй тул тохирох хэмжээгээр нь хэрэглэвэл зохино.

Ургамлын тос

Солонгосоор “Шигюн-юү” гэдэг. Шингэн шар өнгөтэй, хоол хайрах шарах үед хэрэглэдэг бүтээгдэхүүн. Шошгон дээр нь эрдэнэ шиш, самарны зураг бий.

Гүнжидийн тос

Зөөлөн амтттай болгохын тулд хэрэглэдэг бор өнгөтэй тос юм. Чамкирөм гэж нэрлэх бөгөөд үүнээс гадна төлкирөм гэж бас тос бий.

Загасны дарш

Солонгосоор “Эгжод” гэдэг. Загасыг давсанд дарж даршилсан энэ амтлагч мёлчи эгжод, ганари эгжод зэрэг олон зүйл төрөл байдаг. Ганари эгжод нь Тайланд, Вьетнам үндэсний хоолонд хэрэглэдэг загасны сүмс(fish sauce)-тэй ойролцоо амттай.
  • Ургамлын тос
    Ургамлын тос
  •  
  • Элсэн чихэр
    Элсэн чихэр
  • Давс
    Давс
  •  
  • Үсү
    Үсү

Comments

Popular posts from this blog